Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-22 14:34:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойд зориулсан “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зохиогчийн төрөлх нутаг Бүрд суманд зохион байгууллаа.

Яр найргийн наадмыг найрагчийн “Сумын наадам” шүлэгтэй уялдуулан сумын наадам, аймгийн наадам, улсын наадам гэх сэдэв дор зарлаж, хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгээ сойсноос МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр тэргүүлж, дэд байрыг “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом-ын эзэн Ш.Лхамноржмаа нар эзэлсэн юм.

Зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЗДТГ, тус сумын Нутгийн зөвлөл,  “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Үй Цай” сургууль хамтран ажиллалаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ