Цэргийн давуу байдалдаа эргэлзээсэй гэж хүсч байна хэмээн мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ Ираны эрх баригчидтай зэвсэгт мөргөлдөөн үүсгэх
бодолгүй байгаа хэдий ч цэргийн салбарт давуу байдлаа батлан харуулах болно гэж
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.
“Иран улс цэргийн хүчээ
АНУ-тай харьцуулах боломжгүй бөгөөд Ираны удирдагчдад үүнийг ойлгуулахаас бид
эмээхгүй. АНУ-ын засаг захиргаа Ираны эрх баригчдад дээд зэргээр шахалт үзүүлэх
кампанит ажил явуулна” гэж тэрбээр хэлсэн байна.
Ингэж хэлэхдээ тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодод
юмуу аль нэг бүс нутагт шинээр үргэлжлүүлэн цэргийн ажиллагаа явуулахыг
хүсэхгүй байгааг онцлон тэмдэглэжээ.