Рэнчинлхүмбэ сумын Ёлт багт ой хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-22 14:57:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын  Ёлт багийн Хорон талын Цагаанчулуутын доод хэсэг гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс урд зүгт 130 км-т 10 дугаар сарын 19-нд  ой, хээрийн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 15 иргэн, нэг автомашин, нэг мотоцикл, нийт 27 хүн, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Намрын улиралд хуурайшилт их салхи шуургатай байдаг учраас иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй  байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж буй.

                                                                                                                                                                                              Б.Гантуяа 

Холбоотой мэдээ