Зорилтот өрхийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-10-23 16:41:13


  Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын  VI, IX, X, XII багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Мөнхбишрэлт” өрхийн ЭМТ-өөс зорилтот бүлгийн иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийх, даралт үзэх, сахар цус багадалт хэмжих, элэгний В, С вирусийн шинжилгээ авах зэрэг үйлчилгээ үзүүлжээ.

Уг эрүүл мэндийн үйлчилгээнд зорилтот бүлгийн 52 өрхийн 266 иргэн хамрагдсан байна.“Аймгийн ХХҮГ-ын амьжиргаа дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамрагддаг зорилтот бүлгийн өрхийн иргэдээ сонгож эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Манай эмнэлэг харьяа багуудынхаа 900 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өдөр тутамд үзүүлж байдаг.

Энэ удаад зорилтот өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэнд иргэд сэтгэл өндөр байна” хэмээн “Мөнхбишрэлт өрхийн ЭМТ-ийн дарга К.Оюунчимэг хэллээ. Зорилтот бүлгийн өрхийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажилд Улаангом сумын есдүгээр багаас сонгогдсон тус сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батцэнгэл идэвхтэй оролцож, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

                                                                                                                                     Б.Батхүү

Холбоотой мэдээ