Тэшиг сум 8,0 мянга гаруй тонн үр тариа хураалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-10-22 12:31:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум энэ намар 8,0 мянга гаруй тонн үр тариа хураан авлаа. Улаанбуудайн чанар сайн, ургац арвин байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Алтанхуяг ярив. 

Сумын хэмжээгээр 5,7 мянган талбайгаас ургац хураасан бөгөөд нэг га талбайгаас дундажаар 14,2 центнер үр тариа авчээ.Тус суманд 25 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. “Тэшигийн буудай” ХХК, иргэн Б.Лхагвасүрэн, Л.Эрдэнэ-Очир нар энэ жил нэгж талбайгаас хамгийн өндөр ургац буюу 20,0-24,5 центнер улаанбуудай хураажээ.

М.Батжаргал


Холбоотой мэдээ