Сэтгүүлч Хашоггийн талаархи мэдэгдлийг итгэл төрүүлсэн гэж хэлжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-20 12:05:04

ВАШИНГТОН. /РИА Новости/. Сэтгүүлч Жамаль Хашоггийг Турк дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар хөнөөсөн гэдгийг Саудын Араб хүлээн зөвшөөрч байгаад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөрчилтэй үнэлгээ өгчээ.


Тэрбээр сэтгүүлчийн амиа алдсан явдлыг байж боломгүй явдал гэж үзэхийн зэрэгцээ Саудын Арабын эрх баригчдын өгсөн тайлбарыг итгэл хүлээсэн, үнэмшилтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар үүссэн маргааны улмаас сэтгүүлч Хашогги амиа алдсан тухай тус улсын Ерөнхий прокурор Сауд аль-Муажиб өмнө нь мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын 18 хүнийг баривчлан саатуулсан бөгөөд угсаа залгамжлах хунтайжийн туслахуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Холбоотой мэдээ