Сэтгүүлч Хашоггийн үхлийн талаар мэдэгджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-20 10:21:29

МОСКВА. /ТАСС/. Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар сөргөлдөөн үүссэний улмаас сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсаныг Саудын Арабын эрх баригчид батлан мэдэгджээ. Энэ тухай тус улсын Ерөнхий прокурор Сауд аль-Муажиб мэдэгдсэн байна.


"Сэтгүүлч Жамаль Хашоггийн алга болсон хэргийн мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр, Хашогги Истамбул дахь Ерөнхий Консулын газар ирэхдээ хэд хэдэн хүнтэй маргалдаж, маргаан нь зодоон цохион болсон нь түүнийг үхэлд хүргэжээ” гэж Саудын Арабын Ерөнхий прокурорын газар тэмдэглэжээ.


Түүнчлэн Сауд аль-Муажибын мэдэгдсэнээр, Саудын Арабын тагнуулын газар өндөр албан тушаал эрхэлдэг, угсаа залгамжлах хунтайжийн зөвлөх бөгөөд генерал Ахмед Асири албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. 

Холбоотой мэдээ