Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2018-10-20 09:27:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдад олгох “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” зарлагджээ.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан залуусын материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу ирэх дүгээр сарын 15-ны дотор ЗГХЭГ-т хүлээн авах аж.

Оюутан залуус Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын хавсралтыг http://legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882, тэтгэлэг хүсэх мэдүүлгийн загварыг http://legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 цахим хуудаснаас харах боломжтой юм.

Холбоотой мэдээ