Их аварга Хакүхо М.Даваажаргалын дурангийн мэс засал амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2018-10-19 12:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр баруунд өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн нь амжилттай болжээ. Киодо агентлагийн мэдээлснээр, намрын башёд ганц ч унаагүй түрүүлсэн Хакүхо аварга баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм. "Миягино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр уулзаж, ирэх сарын Кюүшю башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ.

9 дүгээр сарын башёд түрүүлснээр Хакүхо аварга мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч, дээд амжилт тогтоосон. Гэмтлийн улмаас тэрбээр энэ жил гурван башё өнжсөн байна.

Холбоотой мэдээ