Төсвийн хөрөнгийг шамшигдуулсныг илрүүлжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-19 11:57:57

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын дотоод хэргийн сайд Райан Зинке төсвийн хөрөнгийг зарцуулах дүрэм журмыг зөрчсөн тухай тус яамны хяналт шалгалтын албаны илтгэлд дурджээ. Энэ тухай "Washington Post" сонин мэдээлсэн байна. 


Түүний эхнэр Лолита болон гэр бүлийн бусад гишүүд нь албаны машиныг хувийн зорилгоор ашиглаж байсан аж. Түүнчлэн 2017 оны зун тэрбээр эхнэртэйгээ цуг Турк болон Грек руу амрахаар явахдаа бие хамгаалагч дагуулж явсан нь Америкийн төсвөөс 25 мянган ам.долларын зардал гарахад хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ