Хөвсгөлд 100 мянга гаруй гадаад, дотоодын жуулчид иржээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-10-19 11:56:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/Монгол орны аялал жуулчлалын тулгуур бүс болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал,  энэ оны есдүгээр сарын байдлаар дотоодын 92147, гадаадын 8998 жуулчин зочилсон гэж Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн ярив.

Өнгөрсөн жилүүдэд  гадаадын 5000-8000, дотоодын 60-70 мянга  орчим жуулчин ирж байсан бол энэ жил эрс нэмэгдсэн байна. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд "Мөсний баяр", "Цаатан фестиваль", "Сарлагийн баяр", "Алунгоо эхийн сургааль"-ийн баяр зэрэг эвент арга хэмжээг тогтмолжуулсан бөгөөд 50-100 цогцолбор, Онгод төв зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа гэнэ. Цаашид гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарган ажиллах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ