НҮБ ачааны 30 машин бүхий тусламжийг Сири рүү илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-19 11:43:12
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /Anadolu/. НҮБ ачааны 30 машин бүхий тусламжийг Сирийн баруун хойд нутгийн Идлиб муж руу илгээжээ.


600 тонн бүхий уг тусламжийг Идлиб муж болон тус мужийн хөдөө орон нутгийн оршин суугчдад тараах ажээ.


Туркийн хилийн ойролцоо орших Идлиб мужид 3 сая гаруй иргэн оршин суудаг бөгөөд тэдний дийлэнх нь бусад хотоос дүрвэн ирсэн цагаачид байгаа юм.


Өнгөрсөн сард ОХУ-ын Сочи болсон Турк болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Идлиб мужид цэрэггүй бүс байгуулахаар тохиролцсон байна.


Үүний зэрэгцээ уг уулзалтын үеэр Идлиб мужийн нөхцөл байдлыг тогтворжуулахыг уриалсан санамж бичиг байгуулжээ.

Холбоотой мэдээ