Хамтарсан аюулгүйн бүсийг тэсрэх бөмбөгөөс ангижруулах ажиллагаа удахгүй дуусна

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-10-19 11:41:30

СӨҮЛ. /Yonhap/. Цэрэггүй бүсийг тэсрэх бөмбөгөөс ангижруулах ажиллагааны хүрээнд эхлүүлсэн Хамтарсан аюулгүйн бүсийн тэсрэх бөмбөгийг устгах ажиллагаа удахгүй дуусна гэж БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжаас баасан гарагт мэдээлэв.


Хурцадмал байдлыг намжааж, санаандгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тухай хоёр Солонгосын саяхан байгуулсан хэлэлцээрийн дагуу Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний явуулж буй тэсрэх бөмбөгүүдийг устгах ажиллагаа бараг дуусч байгаа бол Умардын тал бямба гараг гэхэд ажиллагаагаа дуусгах төлөвтэй байгаа ажээ.


Өнгөрсөн сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ун нарын Пхеньян хотноо хийсэн дээд хэмжээний гуравдугаар уулзалтын дараа байгуулсан хэлэлцээрийн дагуу талууд 10 дугаар сарын 1-нээс эхлэн тэсрэх бөмбөгүүдийг устгах ажлыг эхлүүлэхээр тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ