Эрдэнэ булган суманд спорт заал ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-19 12:09:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган суманд спорт заал ашиглалтад орлоо. Тус заалыг 2017 оны орон нутгийн давсан орлого буюу  самрын орлогоос 100 сая, энэ оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 114 сая  нийт 214 сая төгрөгийн өртгөөр П.Эрдэнэ-Уул захиралтай "Монтрейвэл" компани хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэжээ. 


"Манай сум 1988 онд баригдсан сургуулийн жижиг заалнаас өөр спортын арга хэмжээ явуулах байргүй байсан. Сүүлийн үеийн стандартын 18х25-ын харьцаатай шинэ заал ашиглалтад орсноор сумын иргэд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв боловсон өнгөрүүлэх, уралдаан тэмцээн  зохион байгуулах боломж бүрдэж байна” гэж Эрдэнэбулган сумын Засаг дарга  П.Ариунбат хэлж байлаа.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ