Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 141 гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-19 12:05:51

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний есөн сарын байдлаар 242 хүн гэмт хэрэгт холбогдож, 384 гэмт хэрэг гарсны  дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 128, өмчлөх эрхийн эсрэг 141, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 30, байгаль хамгаалах журмын эсрэг 16, бусад 69 хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 14 хүн нас барж, 165 хүн гэмтэн бэртэж улс болон иргэдэд 803,4 сая төгрөгийн хохирол учичээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 9,6 хувийг бүлэглэж, 14,6 хувийг согтуугаар үйлдсэн байгаа бол зөрчил гаргасан 415 хүнийг албадан саатуулж, 173 хүнийг баривчилсан  байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 0,3 хувиар буюу нэг тохиолдлоор нэмэгдсэний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 3,0 хувиар буюу дөрвөн тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 27,7 хувиар буюу 54 тохиолдлоор буурсан байна.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ