Дэлхийн шуудангийн холбооноос гарах АНУ-ын шийдвэрт харамсч буйгаа илэрхийлэв

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-10-19 11:11:17

БЭЭЖИН. /РИА Новости/. Худалдааны үйл явцыг хялбаршуулах салбарт олон улсын чухал байгууллага болох Дэлхийн шуудангийн холбооноос /UPU/ АНУ гарах шийдвэр гаргасанд Хятад улс харамсч байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.


Тэрбээр UPU бол АНУ бүрэлдэхүүнээс гарахаар шийдсэн анхны холбоо биш болохыг сануулаад, гэхдээ энэ сэдвээр ашиг хонжоо хийхгүй байхыг уриалсан байна.  


Хэрэв жилийн дотор одоо хэрэгжиж байгаа гэрээнд улс оронд нь ашигтай байдлаар өөрчлөлт оруулж чадахгүй бол АНУ “UPU”-гаас гарахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн алба урьд нь мэдээлжээ.


Америкийн компаниудын хувьд улсынхаа өнцөг булан бүрт илгээдгээс илүү хямд үнээр АНУ-д бараа бүтээгдэхүүн илгээх боломжийг Хятад болон өөр хэд хэдэн оронд олгож, үнэ тарифыг бууруулсанд АНУ-ын Засгийн газар дургүйцаж байгаа юм. 

Холбоотой мэдээ