БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байна

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-19 10:54:17
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Reuters/. АНУ-ын татварын арга хэмжээний улмаас БНХАУ-ын экспортын хэмжээ буурч, мөн дотоод зах зээлийн эрэлт нь багассантай холбоотойгоор тус улсын ДНБ-ий өсөлт буурах төлөвтэй байна.


БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэл хийхдээ, эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байгааг анхааруулаад, Засгийн газрын зүгээс эдийн засгийн хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж хэлжээ.


"Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6-9 дүгээр сарын хооронд 6.6 хувьтай байна. Энэ нь тус улсын хувьд 2009 оноос хойших өсөлтийн хамгийн сул үе байх болно" гэж  шинжээчид энэ оны эхээр таамаглаж байжээ.


Гэвч БНХАУ-ын гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт 6.7 хувьтай байсан нь өсөлтийг 6.5 хувьд барина гэсэн тус улсын Засгийн газрын бүтэн жилийн зорилтоос өндөр байгаа юм.

Холбоотой мэдээ