Крымд болсон халдлагыг “даяарчлалын үр дүн” гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-19 10:06:10

МОСКВА. /BBC/. Лхагва гарагт Крымын коллежид үйлдсэн аймшигт халдлагыг “даяарчлалын үр дүн” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


“Цахим сүлжээ болон интернэт орчинд бид бүх л зүйлсийг харж, сонсож, мэдэж байна. Энэ бүхэн АНУ-ын сургуулиуд дахь эмгэнэлт үйл явдлуудаас үүдэлтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


Лхагва гарагт Керчь хотын Политехникийн коллежид үйлдсэн халдлагын улмаас 16 оюутан, 5 багш амь үрэгдсэн билээ. Халдлага үйлдсэн этгээд нь 18 настай Владислав Росляков гэгч байсан бөгөөд тэрбээр халдлага үйлдсэний дараа амиа егүүтгэсэн юм.


В.Росляков нь уг коллежийн дөрөвдүгээр ангийн оюутан байсан ажээ. 



Холбоотой мэдээ