БНХАУ болон АНУ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-19 09:50:48

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ болон АНУ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмэнд болон бизнесийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй гэж Хятадын Худалдааны яамнаас пүрэв гарагт мэдэгдсэн байна.  


“Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 40 орчим жилийн хугацаанд талуудын худалдаа, эдийн засгийн харилцаа өндөр түвшинд хүрсэн билээ. Цаашид энэ харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байна” гэж Худалдааны яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гао Фэнь хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.


АНУ-ын талтай зөвшилцөж, хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа Хятадын тал илэрхийлсэн бөгөөд энэ байр сууриндаа баттай зогссоор ирсэн тухайгаа нэмж хэлжээ. “Хэрэв АНУ үүнийг хүлээн зөвшөөрөх аваас эрх тэгш, шударга хийгээд харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хэлэлцээгээ явуулах болно” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ