“Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-19 10:04:15

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ЗДТГ,  ГБХЗХГ, Ховд их сургууль хамтран  “Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний бага хурлыг орон нутгийн түвшинд зохион байгууллаа. Орон нутгийн залуучуудын эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийх, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын талаар тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж ярилцах, дуу хоолойгоо төр засгийн удирдлагад хүргэж, тодорхой ажлыг хэрэгжүүлэхэд хурлын зорилго оршжээ.

Залуучуудын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрээр нь судалж  тоо баримт судалгаанд үндэслэсэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Монголын залуучуудын холбоотой хамтран хоёр дахь жилдээ Залуучууд судлал эрдэм шинжилгээний бага хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан байна. Энэ ажлын нэгээхэн хэсэг нь Ховд аймагт болсон  “Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний бага хурал юм.

Монгол Улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57,1 хувь нь 15-34 насны залуучууд буй гэсэн статистик мэдээлэл байдаг аж.


                                                                                                                                                                                           А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ