Аравдугаар сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-10-19 07:45:29

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

05.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагаадгийн алба хаагчтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ болно.

09.00 цагт “IBIS” зочид буудалд “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:99117644, 99090339

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Монголын экологийн форум” болно.

09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:98119897

09.00 цагтBlue Sky зочид буудалд БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа болно. Утас: 88008781

09.30 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Нийслэлийн архивын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн асуудлаар Нийтийн сонсгол хийх санаачлага гаргасан талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Сувилахуйн сургуульд ЭМЯ-наас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн V хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Утас:99010499

13.30 цагт ЭМЯ-нд хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр ОХУ-д суралцах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас:99179899, 86885060

15.00 цагт “Содон хороолол”-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ хамтран байгуулж буй “Нэгдсэн дуудлагын төв”-ийн нээлт болно. Утас:88117842

Холбоотой мэдээ