Даатгалаа тасралтгүй төлсөн иргэд үнэгүй үзлэгт хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-19 10:12:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн даатгуулагчдыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэгт хамруулж эхэллээ. Аравдугаар сарын 18-наас эхэлж буй тус арга хэмжээ 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Эмнэлгийн ажилтнууд 18-34 насныхан биеийн бүрдмэл үзлэг, БЗХӨ-ний илрүүлэг, рентген зураг, хэвлийн эхо гэх багц үзлэгт иргэдийг хамруулж байгаа бол 35-45 насныхан биеийн бүрдмэл үзлэг, зүрхний бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусан дахь сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой.

Харин 46-64 насныхан биеийн бүрдмэл үзлэг, зүрхний бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг,  ходоодны дуран, 65-аас дээш насныхан биеийн бүрдмэл үзлэг, зүрхний бичлэг, хэвлийн эхо, нүдний үзлэг, ходоодны дурангийн үзлэгт хамрагдана. 

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ