"Приус" маркийн автомашины араас зуурмагийн машин мөргөсөн осол гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-18 15:31:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагаас сэрэмжлүүлэг болох ослын мэдээ өглөө. Өнөөдөр 12 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замд гэрлэн дохион дээр зогсож байсан "Приус" маркийн автомашины араас зуурмагийн машин мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас "Приус" маркийн автомашины жолооч гэмтсэн бөгөөд одоо ГССҮТ-д үзлэг, шинжилгээнд хамарч байна. Тус чиглэлд гэрлэн дохионы улмаас осол багагүй гардаг тул жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн  цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ