Цэргийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-18 13:51:12
УЛААНБААТАР. /ТАСС/. ОХУ болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар хоёр орны цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар болох Сергей Шойгу, Н.Энхболд нарын пүрэв гарагт Улаанбаатар хотноо баталсан уг хөтөлбөрт цэргийн хамтарсан сургууль хийх болон цэргийн боловсролын салбарын хүрээнд Орос, Монголын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тусгажээ.

ОХУ Монгол Улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж Сергей Шойгу урьд нь мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ