Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-10-19 11:48:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн голлох хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж буй учир тус аймаг дахь Цагдаагийн газраас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордоны иргэний танхимд зохион байгуулав. 

Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх, шалтгаан нөхцөлд нь үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид анхаарах асуудлуудын талаар нэгдсэн нэг шийдвэрт хүрэх зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгууллаа хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. 

Хэлэлцүүлгийн арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Цагдаа, Шүүх, Прокурор гэх мэт төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл болон  архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн удирдлагууд, ард иргэд оролцов. 



Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ