Махны лангууны ариун цэвэр, халдваргүйтэлд анхаарах зөвлөмж хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-19 12:42:38
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн МХГ, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ хамтран  “Хүнсний аюулгүй байдал- таны төлөө” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж  “Хүлэг”, “Цах” худалдааны төвүүдээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулагчид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг дагаж мөрдөх журам, шаардлагыг биелүүлэхгүй байгааг тогтоосон байна. Тухайлбал,  мах худалдан борлуулагчид махны лангууны ариун цэвэр, ариутгал, халдваргүйтлыг чанд мөрдөөгүй, хадгалалтын горим буруу, сав, баглаа боодол нь стандарт бус зэрэг зөрчил илэрчээ.

Мөн импортын хүнс борлуулагчид хугацаа нь бичигдээгүй болон ашиглах зааварчилгаагүй бүтээгдэхүүн борлуулж байжээ. Иймд эдгээр байгууллагад албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн ч иргэд өөрсдөө хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж сурах, хадгалалт, хамгаалалт хэр зөрчсөн байгаад дүгнэлт хийж худалдан авах шаардлагатайг онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ