Тайванийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-18 15:00:33


Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Чию Лин Еэн Увс аймагт ажиллаж буй. Тэрбээр 10 дугар сарын 17-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайванийн хандивласан тоног төхөөрөмжийг албан ёсоор гардуулав.

Тоног төхөөрөмж нь нийт 100 орчим сая төгрөгийн үнэ өртөгтэй аж. Тухайлбал, хагалгааны ор нэг, өвчтөний ор нэг, унтуулгын аппарат нэг, диализ гурав, инкубатор хоёр, даралтын аппарат дөрөв, автоклав нэг, рентген самбар нэг, өвчтөний ор 17, дуслын автомат шахуурга хоёрыг хандивласан юм Мөн Увс аймагт шинээр баригдах хүүхдийн эмнэлэгт хүүхдийн 10 ширхэг тэргэнцэр нийлүүлэхээр болов.

Мөн Ерөнхий боловсролын Цогцолбор нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчид болон эцэг эхчүүдэд Тайванийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Тайваньд суралцахын хажуугаар ажил хийх боломжтой аж.

                                                                                                                                        Б.Батхүү

Холбоотой мэдээ