"Майкл" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-18 11:10:16

ВАШИНГТОН. /РИА Новости/АНУ-д “Майкл” хар салхи дэгдсэний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 33 болж нэмэгдсэн тухай орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнийг “USA Today” сонин иш татан мэдээлэв.  


Амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь Флорида муж улсад байжээ. Түүнчлэн 6 хүн Виргини, 3 хүн Хойд Каролина, 1 хүн Жоржиа муж улсад амь үрэгдсэн байна. Гамшгийн улмаас 15 мянга гаруй байшин эвдэрч, 4200 байшин сүйджээ.

Өнгөрсөн долоо хоногт “Майкл” хар салхи Флорида муж улсын Мексико-Бич хотоос баруун хойд зүгт дэгдэж, салхины хурд цагт 250 км хүрсэн байна. 

Холбоотой мэдээ