Нас баралтын шалтгааны дийлэнх хувь хорт хавдар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-18 15:20:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 2018 оны гуравдугаар улирлын нийгэм, эдийн засгийн мэдээлэлд аймгийн хэмжээнд төрөлт болон нас баралтын эзлэх хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний есдүгээр сарын байдлаар нийт 1299 эх төрж, 1300 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 0.2 хувиар өссөн байна. Харин нас барсан хүний тоо 379 байгаа нь өнгөрсөн оноос 6.2 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Эдгээр иргэдийн нас баралтын шалтгааны 12.4 хувь нь осол гэмтлийн, 29.6 хувь нь хорт хавдрын өвчин эзэлж байгаа аж. Мөн 0-1 хүртэлх хүүхдийн эндэгдэл 13, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл гурав тохиолдол тус тус бүртгэгдсэн аж. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ