СБД-ийн ЗДТГ-аас Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчийн ар гэрт тусламж үзүүлэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-10-17 18:27:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт харамсалтайгаар амь эрсэдсэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагч, ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар  дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэн буцалтгүй тусламж өгөв

Талийгаач нь 4 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байв. Тэрбээр цагдаагийн байгууллагад 22 жил ажиллаж тэтгэвэртээ суухаар материалаа бүрдүүлсэн байжээ.

Холбоотой мэдээ