Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-10-18 11:34:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, төсөл оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулж, төслийн үр дүнг дээшлүүлэх  зорилгоор  “Гадаад харилцаа олон улсын төсөл хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөр”-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Арга хэмжээ нээлттэй сурталчилгаа, уулзалт, хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт Хөвсгөл аймагт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн ажилтан, зохицуулагчид, сумдын Засаг дарга нар болон төслийг хамтран хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцож олон улсын төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага, төслийн баг хамт олонтой уулзаж санал бодлоо солилцов.

Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Л. Ганболд оролцож нийт төслийн хамт олонд талархал илэрхийлээд цаашид адил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа төслүүд хамтран төлөвлөлт хийх, аймаг орон нутагтай уялдаа холбоотой ажиллах, иргэд нийтэд төслийн мэдээллээ түгээх зэрэгт анхааран ажиллахыг хүслээ. 


Нээлттэй сурталчилгааны үеэр аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрөөр байгуулагдсан нөхөрлөл, хоршоо,  бүлгийн иргэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулав.

 

Б.Гантуяа 

 

Холбоотой мэдээ