Ган гачигт нэрвэгдсэн афганчуудад НҮБ олон сая ам.долларын тусламж үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-17 17:11:24

КАБУЛ. /Xinhua/. Ган гачигт нэрвэгдсэн афганчуудад Нэгдсэн үндэсний байгууллагаас 34.6 сая ам.долларын тусламж үзүүлсэн тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас лхагва гарагт мэдээлэв.


Энэхүү тусламжийг НҮБ-ын Афганистан дахь Хүмүүнлэгийн сан болон Онцгой байдлын тусламжийн сангаас ган гачигт нэрвэгдсэн 2.2 сая хүнд яаралтай тусламж болгон үзүүлж байгаа ажээ.


Тус улсын хойд болон баруун нутгуудад нүүрлээд байгаа байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдгээр хүмүүст өвлийн цагт тэсвэртэй түр хоргодох байр яаралтай хэрэгцээтэй байгаа юм.


Ган гачигт нэрвэгдсэн тосгодын настай хүмүүсийн хэлснээр, тэд ийм уршигтай байгалийн гамшгийг нь урьд өмнө нь үзэж байгаагүй бөгөөд тус бүс нутгийн ард иргэд ундны цэвэр ус болон хоол хүнсний хомсдолд ороод байгаа ба малын тэжээл ч мөн нэн шаардлагатай зүйлсийн тоонд багтаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ