А.Гитлерийн бэлгийн чиг хандлагын талаархи нууцалсан илтгэлийг нийтэлжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-17 16:52:56

МОСКВА. /АиФ/. Нацист Германы удирдагч Адольф Гитлерийн бие хүний талаархи 1943 онд гаргасан илтгэлийг Тагнуулын төв газар нууцалж байжээ. 70 хуудастай энэхүү баримт бичгийг хүн судлаач Хенри Филд АНУ-ын Стратегийн албаны газарт зориулан бэлтгэж байжээ. Энэ талаар үндсэн мэдээлэл авахад нь түүнд Гитлерийн дотны нөхөр Эрнст Сежвик Ганфштенгл тус хүргэжээ.


Тус баримт бичигт дурдсанаар, Гитлер садомазохист хандлагатай, ижил хүйстэн нэгэн байсан бөгөөд залуудаа тэрбээр өөрийн орлогч Рудольф Гесст татагддаг байжээ. Харин Рудоль Гесс эмэгтэй хувцсаар гоёх зуршилтай байснаасаа Фройлен Анна гэдэг хочийг авч байсан аж.


Түүнчлэн илтгэлд дурдсанаар Гитлер залуу эрчүүдийг ажиглаж, гоо зүйн таашаал авдаг байсан нэгэн бөгөөд тэрбээр 1910-1913 оны хугацаанд Вена хот дахь настай эрчүүд залуучуудыг хайхаар ирдэг эрэгтэйчүүдийн байранд амьдардаг байсан аж.


Тийнхүү илтгэлд улс төрчийн бэлгийн чиг хандлагыг улс төрийн үзэл санааных нь адилаар хоёр чиг хандлагатайгаар тодорхойлсон байдаг аж. 

Холбоотой мэдээ