Ихэнх нутгаар энэ сарын 19-нөөс хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар энэ сарын 19, 21-нд , нутгийн хойд хэсгээр 20-нд, нутгийн зүүн хагаст 22-нд хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг Ус, цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, тариаланчид, ард иргэдэд анхаарууллаа.
Ингээд энэ сарын
19-23-ныг хүртэлх цаг агаарын төлвийг танилцуулж байна. Энэ сарын 19-нд
баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн
аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун
болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас
орно. Салхи 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим
газраар, 20, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон
болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа
ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр
шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор
болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус
дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн,
өдөртөө 3-8 градус дулаан байна.