Эрхүүгийн УИС-ийн 100 жилийн ойг Улаанбаатар хотноо тэмдэглэхэд дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-17 13:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн ректор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич И.В.Бычковыг хүлээн авч уулзлаа.

Энэ жил Эрхүүгийн УИС-ийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ноён И.В.Бычков БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг ойн арга хэмжээнд төгсөгчийн болон салбарын сайдын хувиар оролцохыг албан ёсоор урив. Түүнчлэн тэрбээр Эрхүүгийн Улсын их  сургуулийн 100 жилийн ойг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй буйгаа уламжилж дэмжлэг хүслээ. Салбарын сайд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ноён И.В. Бычков Эрхүүгийн Улсын их сургуулийн ректороос гадна ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын даргын алба хашдаг байна. Тус салбар 2010 он хүртэл манай Шинжлэх ухаан, технологийн сантай хамтарч эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байсан байна. Энэхүү уламжлалыг сэргээж, хамтарсан төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх талаар хоёр тал санал солилцов.

Холбоотой мэдээ