Турк курд босогчдын эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-17 11:39:19
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /Xinhua/. Сирийн Евфрат мөрний зүүн хэсэг дэх курд босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.


Туркийн Шударга ёс, хөгжлийн намын парламентын бүлгийн уулзалтын үеэр тэрбээр, АНУ Евфрат мөрний зүүн хэсэг дэх босогчдын эсрэг арга хэмжээ авахгүй бол Туркийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.


АНУ болон Туркийн Гадаад хэргийн сайд нарын зургадугаар сарын 4-нд байгуулсан хэлэлцээртэй холбогдуулан тэрбээр дээрх мэдэгдлийн хийжээ. Энэхүү хэлэлцээрт Курдын Ардын хамгаалах нэгжийн босогчдыг Сирийн Манбиж хотоос 90 хоногт багтаан гаргана гэж дурдсан байна.


Мөн тэрбээр, энэхүү алхам нь улс орны энх тайван байдал болон тус бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийн сайн сайхны төлөө хийж байгаа үйл хэрэг юм гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ