Залуус цэргийн албанд мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-17 11:18:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-нд боллоо. Энэ жил Архангай аймгаас 18-25 насны 100 гаруй залуу эр цэргийн албанд мордож буй. Цэрэгт явах залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх тохиолдол их гарах болжээ.

Тухайлбал, нүдний хараа муу, шүдний өвчлөлтэй, зүрх хэмнэл алдагдалтай гэх зэрэг шалтгаан зохилдог байна. Тийм учраас ирэх жилээс цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлыг аймаг, сумын ЗДТГ-ууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хийх нь зүйтэй гэж аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Ганбаатар хэлэв.   

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ