МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы зочдод тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-17 10:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 12 дахь удаагийн чуулга уулзалт маргааш Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулга уулзалт "Даяаршсан сорилтын төлөө дэлхий нийтийн түншлэл" гэсэн уриан дор болох юм.

АСЕМ-ын энэхүү дээд хэмжээний ээлжит уулзалтын үеэр МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс түүнд ийм санал тавьсан байна. Тэрбээр тоглолтын бэлтгэлийг Монголдоо хийсэн бөгөөд өөрийн багш ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховойн  хамт Брюсселийг зорьжээ.


Энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд эх орныхоо урлаг соёл, монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан сурталчлах нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд сайн тоглолт үзүүлээд ирнэ ээ” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд