Аравдугаар сарын 17-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-10-17 08:48:22

ГХЯ-нд “Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт “Новотел” зочид буудалд "Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн" эхэлнэ.

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн I байранд "Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүй" сургалт болно. Утас:99759586

10.00 цагт Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсан талаар НМХГ-аас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт Монголын уран зургийн галерейд “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт НЗДТГ-ын А танхимд Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал болно.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар сургуульд “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах нь” төслийн нээлт болно.

11.00 цагт Хуульчдын талбайд ХЗҮХ, Монголын хуульчдын холбоо, “Иргэдийн оролцоо II” төсөл болон Хууль зүйн тусалцааны төвийн Нээлттэй өдөрлөг болно.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Оюу Толгой” компанийн байран иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99191388, 88117157

14.00 цагт Хүүхдийн ордонд Нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагч оролцсон "Шилдэг хороо", "Шилдэг хэсгийн ахлагчдын баг" шалгаруулах болзолт уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдийг тодруулна.

14.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “НАРМАНДАХ САН”-гийн нэрэмжит эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал болно. Утас:99287297

Төрийн ордонд

09.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Үндсэн хуулийн цэцийн байранд

09.00 цагт иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалахыг шаардсан Хэнтий аймгийн 3500 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгнө.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Монголын Гимнастикийн холбооноос Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-өөс “Сентерра Гоулд” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын Хүнсчдийн холбооноос хүнсний түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай явуулдаг болох талаар мэдээлэл хийнэ. 

Холбоотой мэдээ