Гэрлэлт намайг хүчирхийллээс аварсан гэж Н.Кидман хэлжээ

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 16:09:17

МОСКВА. /ЛЕНТА/. Жүжигчин Том Крузтай гэрлэсэн явдал нь Холливууд дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч болох явдлаас намайг аварсан гэж Австралийн жүжигчин Николь Кидман “New York Magazine” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ярьжээ.


“Би маш залуудаа гэрлэсэн хэдий ч энэ гэрлэлт нь нэр хүнд олж авахын төлөө бус нэг талаас хамгаалалт байсан юм. Бид хайр сэтгэлээрээ нийлсэн ч гэсэн түүний эрэлхэг чанар намайг бэлгийн хүчирхийллэээс хамгаалдаг байсан. Т.Крузээс 33 насандаа салах үед л биеэ даах шаардлагатай болсон” гэж Н.Кидман ярьсан байна.


Тэрбээр эмэгтэйчүүдэд тохиолддог зохисгүй авиртай тулгарч байсан гэдгээ мэдэгдсэн хэдий ч энэ талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзсан байна. Өдгөө 51 настай жүжигчин бүсгүй “Бэтмэн үүрд”, “Бусад”, “Догвилль” зэрэг олон кинонд дүр бүтээж байсан нэгэн юм. 

Холбоотой мэдээ