Европын “Ariane 6” шинэ зөөгч пуужинг 2020 онд хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 15:17:17

МОСКВА./РИА Новости/. Европт шинээр зохион бүтээж буй Ariane 6 зөөгч пуужин нь сансрын жолоодлогот нислэг үйлдэхэд тохиромжтой байх ба бусад олон шаардлагад нийцнэ гэж "Ariane Group" компанийн ерөнхийлөгч Ален Шармо мэдэгдлээ.


“НАСА болон Space X компани 2019 оноос сансрын жолоодлогот нислэгүүдээ сэргээх гэж байгаа учраас АНУ нь Европоос илүүрхэж байна. Мөн Энэтхэг улсын 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж хөтөлбөр нь тус улсыг Европоос давуу болгож байна. Гэхдээ Ariane 6-г бусдаас давуу болох зорилгоор бүтээхгүй” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Түүний хэлснээр, "Ariane Group" компанийн гол зорилго нь ашиглахад уян хатан, олон төрлийн ажиллагааг гүйцэтгэх чадвартай, одоо байгаа зөөгч пуужингуудыг орлож чадах пуужинг зохион бүтээх явдал ажээ. Шинэ пуужин нь 50 кг-аас 5 тонн хүртэлх жинтэй хиймэл дагуулуудыг сансрын тойрог замд гаргаж чадах аж.


Эхний пуужинг үйлдвэрлэх ажил 2018 оны сүүлчээр эхэлж, анхны нислэгийг 2020 оны 7 дугаар сарын 16-нд хийхээр төлөвлөсөн байна. Ariane 6 зөөгч пуужин нь цаг хугацааны явцад шинэчлэх боломжтой анхны пуужин гэдгээрээ онцлог юм. Пуужинг зохион бүтээж, үйлдвэрлэх төслийн өртөг нь 4 тэрбум доллар болж байгаа бөгөөд уг мөнгөнөөс 600 сая долларыг Францын Гвиан дахь “Куру” сансрын буудалд пуужин хөөргөх талбай барихад зарцуулах ажээ. 

Холбоотой мэдээ