БНХАУ-д худалдааны томоохон үзэсгэлэн болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-16 13:30:16
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын худалдааны хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг болох “Экспорт, импортын үзэсгэлэн-2018” Гуанжоу хотноо эхэлжээ.


АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан газар авч байгаатай холбоотойгоор Хятадын компаниуд шинэ зах зээл хайж байгаа энэ үед энэхүү үзэсгэлэн болж байна.


Өчигдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд 25 мянга гаруй аж ахуй нэгж оролцож, өөрийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.


Гуандун мужийн нэгэн компанийн мэргэжилтэн АНУ-ын бодлого оновчгүй бөгөөд хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцэхгүй байгааг дурдаад, ОХУ, Австрали, Зүүн Өмнөд Азийн орнуудаас шинэ хэрэглэгчид хайж байгаагаа илэрхийллээ.


АНУ татвар нэмэхээс өмнө Хятадын компаниуд тус улс руу бараа бүтээгдэхүүнээ оруулахаар яаравчилсантай холбоотойгоор өнгөрөгч 9 дүгээр сард хоёр улсын худалдааны тэнцэлд Хятадын тал илүүдэлтэй гарчээ.


Энэ сараас Хятадаас АНУ руу хийх экспорт буурна гэж аж ахуйн нэгжүүд үзэж байна.

Холбоотой мэдээ