Эквадорт их хэмжээний кокаин хураан авчээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 13:15:19

МЕХИКО. /РИА Новости/. Эквадор улсад 1,2 гаруй тонн кокаин хураан авсан тухай тус улсын дотоод хэргийн яам мэдээлжээ.


Хар тамхины наймаачдын эсрэг нэгэн зэрэг гурван ажиллагаа явуулсны дүнд Гуаякилд боловсруулсан 0,7 тонн хар тамхийг хураан авч, тэнд байсан 4 хүнийг баривчилсан байна. Түүнчлэн эрэг орчимд саатуулагдсан хурдны завиас 0,3 тонн  кокаин илрүүлсэн бол Галапагосскийн арал дээр 2 хүнийг баривчлан саатуулж, 0,2 тонн кокаин хураан авсан байна. 

Холбоотой мэдээ