Зам тээврийн ослоор хоёр хүний амь нас хохиров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-16 12:02:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн мэдээлснээр орон нутагт зам тээврийн ослоор хоёр жолооч нарс барсан хэрэг гарчээ. Энэ сарын 15-ны өдөр 17.47 минутад Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд "T.Allex" маркийн автомашин "T.Pruis"  маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.Уг ослын улмаас жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч,  зорчигч 27-35 насны гурван хүн, нэг хүүхэд гэмтсэн бол, мөн тухайн өдрийн 20.00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар" T.Landcruiser-100" маркийн автомашин "T.Pruis-20" маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө амь нас хохирч, зорчигч нарын 4 хүн гэмтсэн ноцтой осол бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад шалгаж байна. Он гарсаар эхний 9 сарын байдлаар орон нутагт гарсан 374 ослоос 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх осол гарчээ.

Холбоотой мэдээ