Ирэх сараас мөрдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-16 11:35:19
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм ирэх сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулав.
Шинэчилсэн дүрмийг сурталчлан таниулах зорилгтой уг сургалтад ХЗДХЯ-ны харъяа анги, байгууллагуудын албан хаагчдын 90 гаруй хувь хамрав. Мөн цаашид сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, төрийн болон ТББ,  тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагын ажилтанд чиглэсэн сургалт явуулахаар төлөвлөж байгаа аж.
Шинэ дүрэмд явган зорчигчийн мөрдөх 60 гаруй заалт орсон тул иргэн таныг мөн Замын хөдөлгөөний шинэ дүрмээ уншиж судлахыг ТЦА-наас зөвлөв.


Холбоотой мэдээ