“Хөвсгөл марафон-2018” тэмцээний хамгийн ахмад нь 78 настай М.Буянтогтох байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-16 15:12:00

Хөвсгөл/МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Түүний санаачилгаар иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй амьдралын хэмнэлийг дадал болгох зорилгоор идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор “Хөвсгөл марафон-2018” тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 


Тэмцээнд АНУ-ын иргэн Sean, Jacob нар оролцсон бөгөөд хамгийн ахмад тамирчин 78 настай М.Буянтогтох гуай хоёр дахь жилдээ Хөвсгөл марафон-2018” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилж байлаа. Тус арга хэмжээ 16-25, 26-45, 46-аас дээш  насны ангилалд болж эхний  таван байрыг шалгаруулж шагнаж урамшуулав.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ