Нигерт Улаан Загалмайн ажилтныг хөнөөжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 10:04:33

МОСКВА. /ТАСС/. Нигер дэх лалын хэт даврагсад барьцаанд байсан хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хөнөөсөн тухай тус улсын Мэдээллийн яамны мэдэгдлийг “Ройтерс” агентлаг иш татан мэдээлэв.


Нигерийн “The Cable” сонины мэдээлснээр, хэт даврагсдын барьцаанд байсан Нигер эмэгтэйг Хаува Леман гэдэг бөгөөд тэрбээр Олон улсын улаан загалмайн хорооны ажилтан байсан аж. Хауве нь 24 настай байжээ. Нигерийн Майдугури хотын их сургуулийн анагаахын оюутан бөгөөд эх баригч тэрбээр өөрсдийгөө “Баруун Афркийн лалын улс” гэж нэрлэдэг “Боко Харам” бүлэглэлүүдийн  нэгд  хамаардаг терористуудын гарт амиа алдсан байна.


Өнгөрсөн 3 дугаар сард Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн Ранн хот дахь цэргийн хуаран руу зэвсэгт дайчид халдах үед Улаан Загалмайн гурван эмэгтэй ажилтныг барьцаалсны нэг нь Леман байсан аж. Тус халдлагын үеэр Нигерийн 4 цэргийн албан хаагч, 4 цагдаа, хүмүүнлэгийн байгууллагын 4 ажилтан амиа алдсан байна.  

Холбоотой мэдээ