Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-16 12:11:47

Завхан/МОНЦАМЭ/. Завханд нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2007 онд 80.7 мянган төгрөг байсан бол 2017 оны байдлаар 185.6 мян төгрөг буюу 2.3 дахин өсчээ.

Энэ нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдож, орон нутагт цахилгаан үйлдвэрлэж байсан өндөр өртөгтэй дизель станцийн үйлдвэрлэл багассанаар улсаас авч байсан татаас зардлын хэмжээ буурч орон нутаг дахь бусад жижиг дунд үйлдвэрлэлийн цар хүрээ, дэд бүтцийн өсөлт нэмэгдэж байгаа нь нийт үйлдвэрлэлийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа талаар статистикийн хэлтсээс мэдээлэв.

Харин Завхан аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг баруун бүсийн аймгуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээтэй харьцуулбал баруун бүсийн нийт бүтээгдэхүүний 13.9 хувийг үйлдвэрлэсэн байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ