БНЧУ-д богино хугацаанд зорчих визийн төв нээлтээ хийв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-10-15 20:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-д богино хугацаагаар зорчих хүсэлтэй иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах шинэ төв өнөөдөр “DHL” төвд нээлтээ хийлээ.

Энэхүү төвийг нээснээр хуурамч виз мэдүүлэх байгууллага, хувь хүнд хууртахгүй, хэдэн өдрийн урт дараалалд зогсох шаардлагагүй найдвартай, хурдан шуурхай визээ мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Тус төвийн нээлтийн үеэр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ийржи Бродский, “Энэхүү төв зөвхөн богино хугацааны визийн мэдүүлэг авна. Урт хугацааны виз, ажил эрхлэлтийн картын виз мэдүүлгийг Улаанбаатар хот дахь Чех Улсын ЭСЯ-нд хүлээн авах юм” гэлээ. Богино хугацааны визийг Элчин сайдын яам ажлын 5 хоногт шийдвэрлэж байгаа бөгөөд виз мэдүүлэгчдэд зориулан мэдээллийн утас ашиглалтад орсоныг дуулгав".

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ