Европын Холбооны зарим оронд зорчиж буй иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болж буйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-15 18:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны зарим оронд, тухайлбал Испани, Итали, Франц улсад хувийн болон албаны хэргээр зорчиж буй манай иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байгаа талаар өнөөдөр ГХЯ-наас анхааруулав.

Мөн дээрх улсуудад зорчихдоо бичиг баримт, мөнгө төгрөг, хувийн үнэт эд зүйлсээ сайтар хадгалах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон нөхцөлд тухайн улсын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын Элчин сайдын яаманд нэн түрүүн хандахыг зөвлөв. Түүнчлэн иргэд дээрх орнуудаар зорчихын өмнө ГХЯ-ны Консулын газрын www.consul.mn цахим хуудаснаас шаардлагатай мэдээллээ авах боломжтойг анхааруулгад дурьджээ.

Холбоотой мэдээ